top of page

НОГООН ЦАЙНД ИХЭЭР АГУУЛАГДАХ КАТЕХИН ГЭЖ ЮУ ВЭ?

Aug 29, 2024

1 min read

0

17

0

Японы ногоон цай нь 1000 гаруй жилийн түүхтэй унд юм. Цайны катехин /catechin/ нь ногоон цайнд хамгийн ихээр агуулагддаг. (3-гидроксифлаван бүтэцтэй нэгдлүүдийн ерөнхий нэр томъёо) бөгөөд антиоксидант нөлөөтэй полифенолын нэг төрөл юм. Нэг аяга 120 мл цайнд 80 мг катехин агуулагддаг. Цайны катехин нь антиоксидант, нян устгах, хорт хавдрын эсрэг, цусны даралтыг бууруулах, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах зэрэг хүний биед олон эерэг үйлчилгээ үзүүлдэг.

Катехин агуулсан ногоон цай уувал бүдүүн гэдэсний ургацаг дахин үүсэхээс сэргийлэх боломжтой. Бүдүүн гэдэсний ургацагийг дурангийн аргаар авсан 125 хүний ​​60 нь өдөр бүр катених агуулсан ногоон цай (3 шахмал = 1.5 гр) ууж байсан бөгөөд нэг жилийн дараа дахин үзлэг хийхэд өвчин дахилтын түвшин эм уугаагүй хүмүүсийнх 15% бага байсан.

Загас, цай хоёрыг хамт хэрэглэх нь ой санамжийг сайжруулж, оюуны хомсдол, зөнөгрөлөөс сэргийлдэг. Дунджаар 85 настай 30 ахмад настны тал хувь нь DHA, катехины хандыг хоолондоо хольж ууж, 6 сарын дараа ой санамж, ярих чадварыг нь шалгаж үзэхэд нэмэлтээр уусан хүмүүст "Сайжирсан-8", "Өөрчлөлтгүй-7" хүн, байсан ба уугаагүй хүмүүст "Сайжирсан-5", "Өөрчлөлтгүй-7", "Муудсан-5" хүн байжээ.

Японы Сэндай хотын өндөр настнуудын дунд зөнөгрөл/ сэтгэн бодох чадварын шинжилгээ хийхэд өдөрт хоёр ба түүнээс дээш аяга ногоон цай уудаг хүмүүс зөнөгрөлд өртөх магадлал багатай болохыг тогтоожээ. Сэндай хотын 70 ба түүнээс дээш насны, долоо хоногт 3 аяга ба түүнээс бага ногоон цай уудаг 2730 хүний зөнөгрөлийн түвшин 1.0 гэж үзэн судалсан байна. Долоо хоногт 4-6 аяга ногоон цай уудаг хүмүүсийх 0.62, өдөрт 2 ба түүнээс дээш уудаг хүмүүсийх 0.46 буюу хамгийн бага байв.




Related Posts

Comments

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page