top of page

ГҮРЖ НОГООН ЦАЙ ГЭЖ ЮУ ВЭ?

Aug 19, 2024

1 min read

0

16

0

Хятадын Пү-ар буюу бор цай богшоод ирэхээрээ хар өнгөтэй болдогийг бас туйвантай цай гэж ч нэрлэх нь бий. Хийдэг арга нь их өвөрмөц. Олон жилийн настай цайны бутнаас навчийг түүн тусгай бактериар исгэсний дараа гал дээр хуурч болгодог. Алс замд зөөх зорилгоор хэв оруулан нягтруулан шахсаныг нь монголчууд Төвдөөс тэмээн жингээр оруулж ирдэг байжээ. Бор цайнаас гадна бидний өвөг дээдэс Туо-ча буюу хар, ногоон цайг нийлүүлэн хуурч, цайны шинэ навч хийн исгэж, хэвэнд шахсан цайг өргөн дэлгэр хэрэглэдэг байжээ. Уг цайг монголчууд Хятадаас Монголоор дамжин Орос руу экспортолдог болсноор цайны зам хэмээн нэрлэгдсэн Азийн эх газрын худалдааны нэг томоохон зам үүссэн түүхтэй юм. Оросын хаанд цайг анх хүргүүлж, амтыг нь мэдүүлсэн хүн бол Хотгойдын Алтан хаан Омбо-Эрдэнэ болохыг түүх өгүүлдэг. 19-р зууны сүүл үед Шотландын худалдаачин Жэймс Марр гэдэг хүн Гүржид анх цайны бут тариалсаныг монголчууд социализмын үеэс гүрж ногоон цайг мэдэх болсон билээ. Гүрж цай хэдийгээр ногоон цай гэх тодотголтой ч өнөөгийн япон, солонгос, хятадын уудаг ногоон цайнаас тэс ондоо агаад дээр дурдсан туо-ча-тай адил цайны зүйл юм.



Related Posts

Comments

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page