top of page

КАФЕЙН ГЭЖ ЮУ ВЭ?

Jul 26, 2024

1 min read

0

20

0

Кафейн бол олон хүний ​​өдөр тутам хэрэглэдэг бодис бөгөөд кофе, цайнд агуулагддаг бөгөөд нойр сэргээх үйлчилгээтэй тул ажил хийх, хичээл хийх явцад өөрийгөө сэргээхэд тустай. Мөн кафейн нь өөрөө "алкалоид" гэж нэрлэгддэг ургамлын гаралтай найрлага бөгөөд ялангуяа кофены буурцаг, цайны навчинд их хэмжээгээр агуулагддаг.

Энэ бүрэлдэхүүн хэсэг нь кофе, цайнд өвөрмөц гашуун амтыг өгдөг хүчин зүйлүүдийн нэг бөгөөд нойр 

хүргэдэг аденозин хэмээх бодисын үйл ажиллагааг зогсоодог. Кафейныг зохих хэмжээгээр хэрэглэснээр анхаарал төвлөрөл, ажиллах чадвар сайжирч, төв мэдрэлийн системийг идэвхжүүлэх зэрэг үр нөлөөтэй. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул та хэрэглэж буй хэмжээгээ анхаарч үзэх хэрэгтэй. Мөн хаван хөөх толгой өвдөлт намдаах зэрэг эерэг нөлөөтэй.

Уух зүйлд байх кафейны агууламж:

Гёкүро ногоон цай: 160мг/100мл 

Кофе: 60мг/100мл

Энергийн ундаа: 40мг/100мл  

Липтон цай: 30мг/100мл

Сэнча ногоон цай, Хоожи цай, Өөлөн цай: 20мг/100мл 

Гэнмай цай: 10мг/100мл

Канадын эрүүл мэндийн яамнаас кафейны өдрийн тохиромжтой хэрэглээг доорх хэмжээнд заажээ:

Том хүн: 400мг аас доош 

Жирэмсэн хүн: 300мг аас доош 

10-12 насны хүүхэд: 85 мг аас доош 

7-9 насны хүүхэд: 62.5 мг аас доош 

4-6 насны хүүхэд: 45 мг аас доош

 


Related Posts

Comments

Share Your ThoughtsBe the first to write a comment.
bottom of page