
НОГООН ЦАЙ ТАРХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
0
14
0
Ногоон цайны найрлага нь нойрны апноэ /унтаж байхдаа амьсгалахгүй зогсонги байдалд орох эмгэг/ үүсэхээс сэргийлдэг бөгөөд тархинд хүчилтөрөгчийн дутагдлыг үүсгэж, суралцах, ой санамжийг бууруулахаас сэргийлдэг байна.
Судлаачид хүчилтөрөгчийн дутагдалд орсон бүлэг харханд ногоон цайны орцтой ус, өөр нэг бүлэгт энгийн ус уулгаж суралцах үйл ажиллагааг нь туршсан байна. Үр дүнд ногоон цайны орцтой ус өгсөн бүлэг нь суралцах чадвар сайтай байжээ.
Өөр нэг судалгаагаар хулганы тархины лабораторын туршилтын нимгэн зүссэн бэлдэцэд бага хэмжээний кафейныг цацахад мэдрэлийн эс дэх кальцийн түвшин нэмэгдэж, мэдээлэл дамжуулалт сайжирсан байна. Үүгээр ного он цайнд агуулагдах кафейн нь тархины мэдрэлийн хэлхээнд мэдээлэл дамжуулалтыг сайжруулах үйлчилгээтэй болохыг илрүүлжээ.

Ногоон цайны катехин нь тархины хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх мөн хөгшрөлтийг удаашруулдаг байна. Ногоон цайны катехин агуулсан ус уусан хулгануудад хөгшрөлттэй холбоотой суралцах, ой санамж, танин мэдэхүйн үйл ажиллагааны муудалт бага ажиглагджээ. Энэ нь катехины антиоксидант үйлчилгээтэй холбоотой гэж үздэг байна.
Мөн ногоон цайны өөр нэг агууламж болох теанин нь тархины мэдрэлийн эсийн үржлийг дэмжих үүрэгтэй бөгөөд марталт, зөнөгрөлөөс урьдчилан сэргийлдэг. Асрамжийн газрын оршин суугчид өдөр бүр 2гр нунтаг ногоон цайны капсул ууж, жилийн дараа зөнөгрөлийн шинжилгээнд хамрагдахад тэдний чадамж буураагүй болохыг тогтоожээ.