СЭНЧА НОГООН ЦАЙ ГЭЖ ЮУ ВЭ?
- Админ Бато

- Aug 3, 2024
- 1 min read
Updated: Aug 9, 2024
Сэнча бол ногоон цайны нэг төрөл юм. Ногоон цай нь түүхий цайны навчийг исгэхгүйгээр хийдэг исгээгүй цай бөгөөд үүнд Сэнча, Гёкүро, Банча, Матча, Хожича зэрэг олон төрлийн цайны нэршил багтдаг. Сэнча бол орчин үеийн Японы өдөр тутам уудаг хамгийн түгээмэл ногоон цай юм. Цайны навчийг нарны гэрлийг хангалттай өгч ургуулан, ууранд жигнэж, гарын алгаар имэрч, наранд хатааж бэлтгэдэг.




Comments