
"Хожича" нь Японы ногоон цайны төрөл гэдгийг та мэдэх үү?
"Хожича" гэдэг нь ногоон цайны навчийг улаан хүрэн өнгөтэй болтол нь маш халуун температурт шарсан цайг хэлдэг. Японы Цайны аж үйлдвэрийн холбооноос тогтоосон ногоон цайны шошгоны стандартын дагуу Хожича нь ''Сэнча, Банча гэх мэтийг хүчтэй халуунд шарж хийсэн бүтээгдэхүүн юм'' гэж тодорхойлсон.
Өндөр халуунд (температурт) шардаг тул түлэхний маягийн амттай, анхилуун үнэртэй байдаг. Үүний зэрэгцээ өнгө нь хүрэн өнгөтэй болдог. Цайны навчийг хар хүрэн болтол нь шарж хийдэг Хожича нь гашуун, хэл дарвигануулсан амтыг гаргагч болох таннин бага бөгөөд, сенчагаас бага кафейн агуулдаг. Үүнээс гадна умами, болон чихэрлэг амтыг өгдөг амин хүчлүүдийн хэмжээ нь бусад төрл ийн ногоон цайтай харьцуулахад бага байдаг тул уухад амар, сэргэг амттай байдаг.
Хожича нь сэтгэл татам үнэртэй, пиразин болон фуранууд оролцдог бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй гэж үздэг. "Хожича" бол гашуун амтанд дургүй хүүхдүүдээс эхлээд хөгшид хүртэл хүн бүр ууж болох цай юм.
