
ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН САЛШГҮЙ АМТ
0
13
0
Ногоон цайнд агуулагдах катехины цусан дахь агууламж өндөр эмэгтэйчүүдэд ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл 70% хүртэл буурдаг байна. 12 жилийн турш 37,000 хүнийг ажиглаж, ходоодны хорт хавдар туссан болон өвчлөөгүй хүмүүсийн цусан дахь катехины агууламжийн түвшинг харьцуулж үзэхэд агууламж хамгийн өндөр байгаа эмэгтэйчүүд ходоодны хорт хавдар тусах эрсдэл бага/70 хувь/ байгааг тогтоосон байна.

Ногоон цай их уудаг эрчүүд түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэл багатай байдаг.
Японы есөн мужийн 40-69 насны 50,000 эрэгтэйг хамруулсан 12 жилийн судалгаагаар өдөрт тав буюу түүнээс дээш аяга ногоон цай уудаг хүмүүс нэг аяга хүрэхгүй уудаг хүмүүстэй харьцуулахад түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал 50%-иар бага байгааг тогтоожээ.
Ногоон цайны катехин агуулсан шахмалыг үргэлжлүүлэн уувал бүдүүн гэдэсний ургацаг дахин үүсэхээс сэргийлэх боломжтой. Бүдүүн гэдэсний ургацагийг дурангийн аргаар авсан 125 хүний 60 хүнд нь өдөр бүр ногоон цайны 3 шахмал (1.5гр х3) уулгасан бөгөөд нэг жилийн дараа дахин үзлэг хийхэд дахин өвчлөлт 15% байжээ. Эм уугаагүй хүмүүсийн дахин өвчлөлт 31% байжээ.