top of page

НОГООН ЦАЙ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЮУ?
2
44
1
Японы алдарт ногоон цай, матчаг мэдэхгүй хүн үгүй болсон билээ. Японы их сургуулийн эрдэмтэн судлаачид япон цайны талаар судалгаа хийж, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг болохыг судалж гаргажээ. Ногоон цай анх уухад гашуун санагддаг ч уух тусам амны цангаа тайлах, сэргээх, амны эвгүй үнэр дарах, цатгалан мэдрэмж төрүүлэх зэрэг үйлчигээ үзүүлдэг болохыг мэдрэх болно. Уух тусам илүү сайхан амттай санагддаг ногоон цай хавдраас сэргийлэх чадвартай болохыг тогтоожээ.
Катехины (Epigallocatechin gallate - EGCG) үндсэн бүрэлдэхүүнийг химийн аргаар өөрчилснөөр хорт хавдрын эсийн үржлийг удаашруурах үйлчилгээтэй байгааг илрүүлжээ.
Вирусын эсрэг үйлчилгээтэй гэгддэг катехины нэг төрөл болох EGCG-ийг химийн аргаар өөрчилснөөр химийн хувьд тогтворгүй, амархан задардаг, эсийн мембрантай холбогддоггүй зэр эг асуудлыг шийдэж чадсан. EGCG-ийн сайжруулсан хувилбар нь хорт хавдрын эсүүдийг ердийн эсүүдээс тав дахин илүү дарангуйлж хавдрын эсүүдийг устахад хүргэж байжээ. Хорт хавдрын эсүүдээр тарьсан хулганыг ашиглан хийсэн туршилтанд сайжруулсан EGCG-ийг 1 сарын турш хоёр өдөрт гурван удаа тарьж үр дүнг харахад тариа хийлгэсэн хулганы хавдрын хэмжээ, тариа хийлгээгүй хулганы хорт хавдрын хэмжээнээс 10 дахин бага байжээ.
Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас гаргасан `Японы стандарт хүнсний найрлагын хүснэгт 2020 хэвлэл (8 дахь хэвлэл)'-ийн дагуу эрүүл насанд хүрэгчдэд өдөрт хэрэглэх кафейны хэмжээ 400 мг байна. Энэ нь өдөрт ойролцоогоор 2 литр ногоон цайтай тэнцэнэ.

Ногоон цайны катехин агуулсан шахмалыг үргэлжлүүлэн уувал бүдүүн гэдэсний ургацаг дахин үүсэхээс сэргийлэх боломжтой. Бүдүүн гэдэсний ургацагийг дурангийн аргаар авсан 125 хүний 60 нь өдөр бүр ногоон цайны шахмал (3 шахмал = 1.5 гр) ууж байсан бөгөөд нэг жилийн дараа дахин үзлэг хийхэд өвчин дахилт ын түвшин эм уугаагүй хүмүүсийн 31% аас бага 15% байсан.
Related Posts
Comments (1)
bottom of page
Та бүхэнд хамтарч ажилладагт баярлалаа.